БНСУ-д нэвтрэх визний төрөл
Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-аас олгох ВИЗНИЙ ТӨРӨЛ Ангилал Хамрагдах нөхцөл Богино хугацааны виз (90 хоногоос доош) Олон удаагийн виз 90 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес зэрэг зорилгоор 1 жилд 3-аас дээш удаа БНСУ-д зорчих шаардлагатай иргэн олон удаагийн виз мэдүүлэх нөхцлийг хангасан тохиолдолд тухайн иргэн болон түүний гэр бүл виз мэдүүлэх боломжтой. Хөнгөвчилсөн нөхцөл 90 хүртэлх хоногийн хугацаанд аялал жуулчлал/хилээр нэвтрэх, төрөл садныдаа зочлох, бизнес, эмчилгээ зэрэг зорилгоор БНСУ-д зорчих гэж байгаа иргэн хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах тохиолдолд тухайн иргэн болон түүний гэр бүл виз мэдүүлэх боломжтой. Хурал/арг а хэмжээнд оролцох (C-3-1) Нөхөрсөг тэмцээн уралдаан, төрөл бүрийн арга хэмжээ, хуралд оролцох, соёл урлаг, энгийн сургалт, дадлага, шашны арга хэмжээнд оролцох, эрдэм шинжилгэ...