Солонгос хэл болон Монгол хэлний өгүүлбэрийн бүтэц нь (SOV: Өгүүлэгдэхүүн + Тусагдахуун + Өгүүлэхүүн) ижил байдаг тул монгол хүмүүс сурахад маш дөхөм байдаг. 1. Өгүүлбэрийн гишүүд (문장 성분) Өгүүлбэрийг бүрдүүлж буй үгсийг үүрэгт нь тохируулан дараах 3 төрөлд хуваадаг. ① Гол гишүүд (주성분) Өгүүлбэрийн үндсэн утгыг илэрхийлэхэд зайлшгүй шаардлагатай гишүүд. Өгүүлэгдэхүүн (주어): Өгүүлбэрийн эзэн бие (Хэн, юу). Нөхцөл: -이/가 , -은/는 , (хүндэтгэл) -께서 Өгүүлэхүүн (서술어): Өгүүлэгдэхүүний хөдөлгөөн, шинж чанар, байдлыг илэрхийлнэ (Яах, ямар байх, юу болох). Төрөл: Үйл үг, Тэмдэг нэр, Нэр үг + 이다 (болох/мөн) Тусагдахуун (목적어): Үйл хөдөлгөөний объект болох үг (Хэнийг, юуг). Нөхцөл: -을/를 Нэмэлт гишүүн (보어): 되다 (болох), 아니다 (биш) гэсэн үйл үгийн өмнө орж утгыг гүйцээж өгдөг үг. Нөхцөл: -이/가 (Өгүүлэгдэхүүний нөхцөлтэй ижил тул анхаарах хэрэгтэй) ② Дэлгэрүүлэгч гишүүд (부속 성분) Гол гишүүдийн утгыг тодотгож, дэлгэрүүлэх үүрэгтэй гишүүд. Тодотгол гишүүн (관형어): Нэр үгийн (Өгүүлэгдэхүүн, тусагдахуу...