Хамгийн их уншсан
Омижа цайны ашиг тус
Солонгосчуудын уудаг Омижа цайны түүхий эд болох жижиг улаан жимс нь "чихэрлэг, исгэлэн, гашуун, шорвог, халуун ногоотой" гэсэн 5 төрлийн амттай байдаг тул омижа буюу таван амтат үр жимс хэмээн нэрлэгджээ. Эдгээр 5 амтнаас исгэлэн амт нь хамгийн хүчтэй мэдрэгддэг бөгөөд омижа жимсийг 8~9 сард хар улаан өнгөтэй болж боловсрохоор нь хурааж аваад цай болон архинд хийж уудаг байна. <Омижа цайны ашиг тус> 1. Амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгэрүүлэх. Омижа цай нь сихандрин агуулдаг. Энэхүү найрлага нь амьсгалын замын эрхтэнүүдэд маш сайн нөлөө үзүүлдэг. Ялангуяа ханиалгыг зогсооход туслан, бие дэх салстыг задлах зэргээр ханиад, астма, уушигны янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхэд тусалдаг. 2. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгэрүүлэх. Омижа цайг ууснаар гомисин, алимны хүчил, нимбэгийн хүчил, цитрус зэрэг олон найрлага нь биед шингэж, цусны даралтыг хэвийн болгон, зүрхийг эрүүлжүүлэх, улмаар зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. 3...






댓글
댓글 쓰기