Өөх тос нь бидний биеийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай шим тэжээл юм. Хэрэв та жин нэмэхээсээ айгаад өөх тосноос үргэлж зайлсхийвэл эрүүл мэндэд тань асуудал үүсч болзошгүй гэсэн үг юм.
Гэхдээ эрүүл өөх тосыг хэрэглэхийг хичээ. Тухайлбал, олон ханаагүй өөх тос ихээр агуулдаг шар загас, сардин загас, хулд загас, хясаа, авокадо, чидун жимсний тос буюу оливын тос, хушга зэрэг самрын төрөл зэргийг идэх хэрэгтэй.
Нөгөө талаар, донат зэрэг шарсан хоол, бялуу зэрэг гурилан бүтээгдэхүүн, хөлдөөсөн пицца зэрэг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй юм. Учир нь эдгээр нь транс тос их хэмжээгээр агуулдаг байна.
Тэгэхээр та өөх тос хангалттай хэрэглэж байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Өөх тосыг хангалттай хэрэглэхгүй бол юу тохиолдож болох талаар АНУ-ын "Эрүүл мэндийн шугам" нэгтгэн дүгнэжээ.

Витамин: A, D, E, K витаминууд нь өөхөнд уусах чадвартай. Тухайлбал, өөх тостой хамт хэрэглэж байж шингэлт нь илүү сайн байдаг. Харин өөх тос хэрэглэхгүй бол A, D, E, K витамины дутагдалд орон, шөнийн харалган, үргүйдэл, сэтгэл гутрал, булчингийн өвдөлт, хумсан доорх цус харвалт, буйлны үрэвсэл зэргийг үүсгэдэг байна.

Арьс: Өөх тос нь арьсны эд эсийг бий болгоход зайлшгүй шаардлагатай төдийгүй чийгийн саадыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Өөх тос дутагдвал арьс хуурайшиж, тууралт, үрэвсэл үүсдэг.

Үс уналт: Хурдан турах оролдлого нь үс уналт, халзралтанд хүргэдэг. Энэ нь мөн л өөх тостой холбоотой юм. үс болон хөмсөгөө алдахгүйн тулд та тохирох хэмжээний өөх тос агуулсан хоолны дэглэмийг баримтлах хэрэгтэй.

Шарх: Үрэвслийн хариу урвалыг хянах чухал молекулуудыг бий болгохын тулд өөх тос хэрэгтэй байдаг. Тухайлбал, өөх тосны хэрэглээ хангалтгүй байх нь цусны бүлэгнэлт, шархны эдгэрэлт зэрэгт хүндрэл учруулдаг.

Өвчин ороох: Өөх тосны дутагдалд орвол дархлаа суларна. Дагаад өвчин тусахдаа амархан болдог. Омега-3, омега-6 зэрэг тосны хүчил нь дархлааны эсийн өсөлтөд онцгой ач холбогдолтой гэдгийг санаарай.
Эх сурвалж: KorMedi (코메디닷컴)
댓글
댓글 쓰기